Thursday, January 5, 2012

Шөнийн талд адуу янцгаана

Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдана.
Алс замын алжаал тайлж
Аяны хүн талдаа хононо.
Гүн харанхуйд тэнгэрийн зүйдэл
Гүүн зэл шиг сунайн цайрна.
Амгалан талын аяс хөндөж
Алдуурсан унага шиг одод харвана.
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдана.
Оддын дунд ижлээ үзсэн юм шиг
Шөнийн талд адуу янцгаана.         

No comments:

Post a Comment