Thursday, January 5, 2012

Батга гэж юу вэ? энэ үрэвсэл заримдаа биднийг хүн харахын аргагүй болгож нийгэмд өөрөөсөө ичих, сэтгэлэээр унах, заримдаа бүр өөрийгөө үзэн ядах сэтгэгдэл төрүүлж болох юм. Бидний ойр дотны хэн нэгэнд ийм юм тохиолдвол эхлээд эмчийн зөвлөгөө аваад дараа нь арга хэмжээгээ хэрэглэхийг зөвлөж байна. Учир хүндрэх юм бол энгийн хэрнээ аюултай энэ өвчин хүндрэл үүсгэж болохоор байгаа юм.
Энгийн батга гэж тосны булчирхай ба үсний уутанцарын архаг дахилттай өвчин. Голдуу бэлгийн бойжилтын идэвхжилийн үед өсвөр насныхан болон залуучуудад дааврын нөлөөгөөр тосны булчирхай зонхилон байрладаг газруудад /нүүр, нуруу, цээжний хэсэгт идээт цэврүү, гүвдрүү, зангилаа/ гарна. Эмгэг жам нь бэлгийн бойжилтын үед андоген эстроген дааврын шүүрэл үүснэ. Дээрх нөлөөгөөр тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж тос их хэмжээгээр ялгарна. Тос их хэмжээгээр ялгарснаас үсний угт эвэршилт бий болдог. Агааргүйтэн ба аэроб биений эмгэг нөлөө ихсэж батгашил үүснэ. Харин батга хэмээх энэ үрэвслийг дотор нь нэлээд хэд ангилан үзэж байна. Анагаах ухаан өөрийн хүчин чадлаар батгыг эмчлэх аргыг олсон боловч заримдаа хүүхэд залуучууд өөрийн биеэ даасан байдалдаа тулгуурлан бохир гараар шахах, оролдох зэргээс болоод өнөөх нь хүндэрч бүр арилахгүй болоход хүргэж байгаа билээ.
Батганы төрлүүд
Гүвдрүүт батга
Энэ батга нь янз бүрийн хэмжээтэйгээр жижиг улаан ягаан өнгийн гүвдрүүт тууралт нүүр, цээж, нуруугаар гарна. Голдуу жижиг хэмжээтэй байдаг.
Идээт хэлбэрийн батга
Идээт хэлбэрийн батга нь доороо их суурьтай тул нэлээд том хэмжээтэйгээр гүвдрүү маягтай болсон байдаг. Энэ батга шар ногоон тавтай байна. Хатаж шимэгдсэний дараа нөсөөжилт, өнгөц сорвижилт үүсдэг.
Нэвчдэст хэлбэрийн батга
Идээт хэлбэрээс цааш хүндэрч хэд хэдэн идээнцэрүүд нийлж нэвчдэс үүсгэж маш их тос ялгарна. Тос ихээр ялгарах нь анаэроб, аэроб бичил биетний үржих нөхцөл бүрдүүлж нэвчдэс бий болж комедон үүсч үсний булцуу өргөсч цуурдаг. Ийм байдал нь нүүрний арьсан дээр төдийгүй нуруу, толгойны үстэй хэсэг, цээж, чихний араар гарна. Үрэвсэлт процесс нэмэгдэж дермийн гүн рүү ордог. Энэ үед сорвижилт үүснэ.
Гүн идээт хэлбэрийн батга
Комедоны эргэн тойронд нэвчдэс үүсч 7 хоногийн дараа нэвчдэс зөөлөрч хагарна. Энэ үед хөндийгөөс зунгааралдсан ногоон ялгадас гарна. Ингэж гүн сорвижилт үүсгэнэ.
Бөөгнөрч гарсан батга
Батганы хамгийн хүнд хэлбэр. Энэ үед том зангилаа үүсч дермийн гүн ба өөхөн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа үүсгэдэг учраас их аюултай. Сорвижилт нь маш гүн байна. Овон товон нүхтэй эдгэдэг. Голдуу нуруу, цээжээр гардгаараа онцлогтой.
Ямар шинжилгээ хийх вэ?
- Демодекс шинжлэх
- Хеликобактер шинжлэх
- Цусны ерөнхий шинжилгээ гэсэн гол гурван шинжилгээ хийх шаардлагатай юм.

No comments:

Post a Comment